ТҮҮХЭН ТОВЧООН
Биеийн тамир, спортын хороо нь Ардын хувсгалын 25 жилийн ойн баяр наадмын төв комиссын 1946 оны 2-р сарын 2-нд хуралдсан 6 дугаар хурлын тогтоолоор БНМАУ – ын Аж үйлдвэрийн яамны дэрэгдэх “Хөдөлмөр” нийгэмлэг нэртэйгээр 256 гишүүнийг хамарсан товчоотойгоор байгууллагдсан. 1997 оны 03-р сарын 25-нд Хан-Уул дүүргийн Засаг даргын 252 тоот захирамжаар Биеийн тамир, спорт сургалтын төв, 2003 оны 08 сарын 13 өдрийн 152 тоот захирамжаар Биеийн тамир, спортын хороо болон өөрчлөгдөж өөрийн спортын ордонд буюу биеэ даасан байранд үйл ажиллагаа явуулж байна.
Дүүргийн спортын ордоныг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Д.Загджав, БНСУ-ын Сөүл хотын Гаунжин дүүргийн Засаг дарга Чан Ён Соб нарын санаачилгаар дүүрэг хороодын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгууллагдсан.